Загвар зураг батлах үйлчилгээ нь Е-Mongolia цахим системд шилжиж байгаатай холбоотой зураг төслийн зөвлөх байгууллага, Архитекторуудаас ирүүлж буй бүтээлийн чанарыг сайжруулах, үйл ажиллагааг нээлттэй шуурхай болгох зорилготойгоор шинэчилсэн Үлгэрчилсэн загвар мөрдүүлж эхлээд байна.
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа–2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлж, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн Цахим монгол (иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем) цогц системтэй болгох зорилгын хүрээнд Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2022-02-28-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Загвар зургийн “Үлгэрчилсэн загвар”-ыг шинэчлэн баталлаа.
Загвар зургийн альбомд тавигдах шаардлага нь зураг төсөл зохиогчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх, үндэслэл судалгаатай бүтээл гаргах, боловсруулсан зураг төсөл нь олон улсын хэмжээнд өрсөлдөх боломжтой байх зорилготой бөгөөд хот байгуулалтын менежментийн нэгдсэн системийн хөгжүүлэлтийг нэг стандартаар баяжуулахад чиглэж байгаа тул нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж тав тухтай, иргэддээ ээлтэй хотыг бүтээн байгуулах их үйлст мэргэжлийн ёс зүйтэй хандаж хамтран ажиллахыг нийт Архитектор нартаа уриалж байна.
д/д |
Бүрдүүлэх материал |
1 |
Хүсэлт /Иргэн, хуулийн этгээдийн/ |
2 |
Загвар зураг /файл, альбом / |
3 |
Ерөнхий төлөвлөгөө, 3 хэмжээст зураглал тоон байдлаар хавсаргах / файл / |
Загвар зургийн үе шат
д/д |
Үе шат |
Тайлбар |
Хугацаа /Хоног/ |
1 |
Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт |
Е-Mongolia–р хүсэлтээ гаргах |
1 |
Загвар зураг файлаар өгч, мэдээлэл бөглөх /PDF, DWG, SKP/ |
|||
2 |
Мэргэжилтэн хүлээн авч зөвшилцөх |
Загвар зургийг зөвшилцөх, буцаах |
2 |
3 |
Хэлтсийн дарга хянах |
Загвар зургийг хянах, буцаах |
1 |
4 |
Ерөнхий архитектор батлах |
Загвар зургийг батлах, буцаах /Альбомоор ирүүлэх/ |
1 |
5 |
Хүлээлгэн өгөх |
Шуудан |
1-2 |
6 |
Нийт |
5 хоног |