Эрхэм зорилго

Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгох ажлыг Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн боловсруулах ажлыг зохион байгуулж батлуулах, хэрэгжилтийг нийслэлийн эдийн засаг, нийгмийн нөөц боломжид тулгуурлан иргэдийн оролцоотой төлөвлөх, хот байгуулалтын үйл ажиллагааг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан иргэн, хуулийн этгээдэд хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар зохион байгуулах, хяналт тавих.

Бидний эрхэмлэх үнэт зүйлс:

  • Мэдлэгийг эрхэмлэх: Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн мэдлэгээ байнга хөгжүүлнэ.
  • Чадварыг эрхэмлэх: Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг эзэмшиж, түүнийгээ ажлаа чадамгай, үр бүтээлтэй гүйцэтгэхэд ашиглана.
  • Хууль ёсыг эрхэмлэх: Төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахина.
  • Ёс зүйг эрхэмлэх: Төрийн албаны ёс зүйн үнэт зүйлс, зарчим, хэм хэмжээг сахин ажиллана.
  • Шударга ёсыг эрхэмлэх: Газрын үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа  аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, ашиг сонирхлын аливаа зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, чин шударгаар ажиллана.
  • Соёлтой харилцааг эрхэмлэх: Иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ эелдэг, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлж ажиллана.
  • Үнэнч байдлыг эрхэмлэх: Төрийн албанд ямагт чин сэтгэлээс хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвх зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана.
  • Шуурхай байдлыг эрхэмлэх: Газрын үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжтой хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд ажлаа зохион байгуулна.
  • Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэх: Хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна.
  • Бүтээлч байдлыг эрхэмлэх: Хариуцсан ажлынхаа чиглэлээр шинийг эрэлхийлэх, шинэ ололт амжилтыг ажилдаа нэвтрүүлнэ.
  • Багийн ажиллагааг эрхэмлэх: Бусдыг хүлээн зөвшөөрч цаг ямагт багийн ажиллагааг эрхэмлэн ажиллана.
zorilgo