Эрхэм Таныг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье.
Хот байгуулалт, хөгжлийн газар нь нийслэлийн хэмжээнд Хот байгуулалтыг газар, орон зайн төлөвлөлт, дахин төлөвлөлт, мэдээлэл болон барилгын зөвшөөрөл, хяналтаар хэрэгжүүлэгч байгууллага байх Эрхэм зорилготой нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.
Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө байгууллага, аж ахуйн нэгж, иргэд та бүхэнтэй хамтран хуулиа дээдлэн, шударга ёсыг хангаж, төрийн үйлчилгээг ил тод түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна.
Та манай цахим хуудаснаас хот байгуулалт, төлөвлөлттэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалт, иргэн хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар цаг үеийн хэрэгцээт мэдээ мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм.
Бид бүхэн байгууллагатай холбоотой бүхий л мэдээ мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан шуурхай хүргэх болно.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ТУЛГА