Чиг үүрэг

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд, Нийслэлийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны бодлого, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас хот байгуулалт, төлөвлөлт, барилгын талаар бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

АЛСЫН ХАРАА

“НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ХӨТӨЛНӨ” /Хөтөлж өнгөлөх, тэргүүлэх, Хөтөлж чиглүүлэх, Хөтөлж бүртгэх, Хөтлөгч хүч байх/

Үзэл баримтлал:

  • Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудаа “Чанарын удирдлагын тогтолцоо”, үйл ажиллагааны, хэрэгжилт, үр дүн, үйлчилгээний чанараар тэргүүлэгч “МАНЛАЙЛАГЧ БАЙГУУЛЛАГА”;
  • Нийслэлийн хэмжээнд хот төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, хот байгуулалтын үйл ажиллагааг зохицуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, чиглэл өгөх үүрэг бүхий “ЧИГЛҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”;
  • Нийслэлийн хэмжээнд хот байгуулалт, төлөвлөлтийн мэдээллийн санг хөтлөх, дундын мэдээллийн сангийн өгөгдлийг бүрдүүлэх, шинэчлэх, мэдээллийн санг бүрдүүлэгч байгууллагуудтай хамтран иргэн, хуулийн этгээдэд хот байгуулалтын мэдээллээр үйлчлэх, мэдээллийн сангийн удирдлага зохион байгуулалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангах үүрэг бүхий “ХӨТЛӨГЧ БАЙГУУЛЛАГА”;