Төсөл хэрэгжүүлэгчдийн батламжийг гардуулж гэрээ байгуулах эрх олголоо

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг холбогдох хууль, журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн дараах аж ахуйн нэгжүүдэд Нийслэлийн Засаг даргын захирамж, төсөл хэрэгжүүлэх батламжийг гардуулж газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олголоо.

Төслийн хүрээнд одоо байгаа 20 хуучин орон сууцны барилгыг буулган шинээр төлөвлөн барилгажуулж 632 өрхийн 2212 хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм. 

БАГЦТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧБАЙРШИЛ
1БГД-03“Уран проект” ХХКБаянгол дүүргийн 3 дугаар хороо 35, 36-р байр
2БГД-11“Пример инвестмент групп” ХХКБаянгол дүүргийн 2 дугаар хороо 32, 34-р байр
3БГД-12“Материал импекс” ХХКБаянгол дүүргийн 2 дугаар хороо 31, 33-р байр
4БГД-14“Хүчит дөрвөн арслан” ХХКБаянгол дүүргийн 2 дугаар хороо 26, 27-р байр
5БЗД-01“И Си Си” ХХКБаянзүрх дүүргийн 2 дугаар хороо 1,2,5,8,9-р байр
6БЗД-08“Билгүүн монгол констракшн” ХХКБаянзүрх дүүргийн 13 дугаар хороо 40-р байр
7БЗД-12“Харү констракшн” ХХКБаянзүрх дүүргийн 3 дугаар хороо 48-р байр
8СБД-02“Асиан сити” ХХКСүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Дулааны-18 Худаг усны 36-р байр
9СБД-03“Уран проект” ХХКСүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 21, 22-р байр
10СБД-06“Хан хөшгин стейт” ХХКСүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 27-р байр
file1