Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шарын байруудыг буулган шинээр барих төслийн хүрээнд баригдсан орон сууцны барилгуудын дунд газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс иргэд, оршин суугчдын саналыг үндэслэн Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж Нийслэлийн Ерөнхий архитектор баталсан бөгөөд даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр газар шорооны ажлыг эхлүүлээд байна.
Related Posts
“Чингэлтэй”, “Хайлааст” нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөө
- admin
- 2017-11-20
- 0
ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “ Улаан баатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий […]
Хүртээмжийн төслийг хамтран хэрэгжүүлэхээр болов
- admin
- 2021-05-21
- 0
Газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ц.Тулга, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул нар “Монголын Тэргэнцэртэй иргэдийн […]
“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийн хэрэгжилт
- admin
- 2020-03-05
- 0
[googlepdf url=”http://home.uda.ub.gov.mn/wp-content/uploads/2020/02/2.2020_heregjilt_opt_compressed.pdf” width=”100%” height=”980″]