Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх систем

    КОВИД-19 өвчнийг үүсгэгч САРС-КоВ-2 вирүсийн халдвартай тэмцэх, тархалтыг сааруулах гол хэрэгслүүдийн нэг нь таны гарт байгаа ухаалаг утас юм. Та коронавирүст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх “КОВИД-19 ЭРСДЭЛ” системийг суулгаж идэвхжүүлснээр халдварт өртсөн эрсдэлээ цаг алдахгүй мэдэх боломж бүрдэнэ. Эрт мэдсэнээрээ та цаг тухайд нь эмнэлгийн тусламж авах, хайртай хүмүүсийнхээ халдвар авах эрсдэлийг бууруулах, бусдад халдвар тараахгүй байх, цаашлаад нийтийн дундах халдварыг хумихад дэм болох юм.

КОВИД-19 ЭРСДЭЛ систем нь та хэрвээ халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

  • “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны нэр болон бусад хувийн мэдээллийг авахгүй бөгөөд таны мэдээллийг хэзээ ч хэнд ч дамжуулахгүй.
  • “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны байршлын талаар мэдээлэл цуглуулж хадгалахгүй. Уг систем нь GPS-ийг биш Bluetooth технологийг ашигладаг.
  • “КОВИД-19 ЭРСДЭЛ” систем таны болон хайртай хүмүүсийн тань амь насыг аврахад тусална.

Эх сурвалж: https://covid19ersdel.e-mongolia.mn