Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын хороолол дундах авто замыг төсөл хэрэгжүүлэгч компаниуд өөрсдийн хөрөнгөөр байгуулж өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.
Энэхүү зам нь 150 метр урттай бөгөөд нийт 180 сая орчим төгрөгийн зардлаар бий болжээ. Цаашдаа явган хүний замыг нь шийднэ” хэмээн “Нутгийн буян групп” компанийн захирал Л.Бат-Орших ярилаа.
Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр Засаг даргын өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, ийм сайхан замтай болсонд баяртай байгаагаа хэлж компанийн удирдлагуудад талархсанаа илэрхийлэв.