Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зургийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилготой “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалт, хөгжлийн газраас аравдугаар сарын 7-ны өдрөөс 11 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай зарласан.
“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд Зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус оролцож болно. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрүүдийн хооронд www.uda.ub.gov.mn сайтад байршуулан иргэд олон нийтээс санал авна”
Нийт шагналын сан: 20.000.000 /хорин сая/ төгрөг
• Шилдэг санаа: 10.000.000 /арван сая/ төгрөг;
• 2-р байр байр: 5.000.000 /таван сая/ төгрөг;
• 3-р байр байр: 5.000.000 /таван сая/ төгрөг;
Уралдаанд нэг оролцогч хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой. Мөн оролцогч бүтээл тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой мэдээлсэн байна.
Уралдаанд оролцох материалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 – 16:00 цагийн хооронд дараах хаягаар хүлээн авна.
Хот байгуулалт, хөгжлийн газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр, Хангарди ордон, 13 давхрын 1302 тоот/