НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 157 ДУГААР ТОГТООЛООР ШИНЭЭР 2 ГУДАМЖИЙГ НЭРШҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш Хан хиллс хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх гудамжийг  Фредерик Шопений нэрэмжит, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Ж.Лхагвасүрэнгийн гудамжнаас зүүн тийш Рерихийн гудамжны төгсгөл, Г.Лувсанцэвээний гудамж хүртэлх гудамжийг Любовь Сергеевна Соболевагийн нэрэмжит болгон нэршүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаар тогтоолоор батлагдлаа. Ингэснээр Улаанбаатар хотод нийт нэршүүлсэн гудамж, зам, талбай 173 болж байна.