“Хүүхэд бидний ирээдүй” хүүхдийн гар зургийн Уралдааныг амжилттай зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газар, Бадмаараг ХХК, ахмад архитектор Ц.Хорлоогийн удирддаг Нямжав урлантай хамтран 6 дахь жилдээ Монгол Улсын ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудын дунд “ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ” гар зургийн уралдааныг зохион байгууллаа.

            Хотын хөгжил дэвшилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэн, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг нь тэдний нүдээр харахад уралдааны зорилго оршиж байсан.

            Тус уралдаан 3-14 насны хүүхэд багачуудыг хамарсан бөгөөд өгөдсөн сэдвээр хүүхэд бүр өдөр тутам харьцаж байдаг цэцэрлэг, сургуулийн орчин, гудамж зам, тоглоомын талбай зэрэг нийслэл хотоо төсөөлөн зурсанаас эдгээр багачууд шагналын эзэд боллоо. Үүнд:

11-14 насны ангилалд

  • 1-р байр Т.Төгсжаргал 11 нас
  • 2-р байр М.Дөлгөөн 11 нас
  • 3-р байр Б.Тэмүүлэн 11 нас

7-10 насны ангилалд

  • 1-р байр Р.Ирмүүн 10 нас
  • 2-р байр Т.Нандинжаргал 7 нас
  • 3-р байр Т.Ариунсайхан 8 нас

3-6 насны ангилалд

  • 1-р байр О.Мөнх-Ундрах 4 нас
  • 2-р байр Э.Амирлан 3 нас
  • 3-р байр Б.Энхбаясгалан 6 нас

Тусгай байр

  •  О.Эрхэсболд 3 нас
  • Э.Дарийм 11 нас
  • С.Чингүүн 8 нас