Богдхан ууланд мод тарих аянд нэгдлээ

Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын замыг хувийн хэвшилтэй хамтран тохижуулах ажлын хүрээнд Богдхан уулын баруун ширээт, дугуй цагаан руу алхдаг хэсэгт “Төгс хандлагаа өөрчилье” ТББ-аас 2 га газарт 4000 шинэс, нарс мод тарих ажлыг эхлүүлээд байна. Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр буюу Бурхан багшийн их дүйчин өдөр Богдхан ууланд мод тарих аянд нэгдэж эх дэлхийгээ хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллаа.

-1 мод хоногт 180 л хүчилтөрөгч ялгаруулж, агаарыг хүчилтөрөгчөөр баяжуулдаг.

-1 га ой жилд 40-100 тн тоосыг өөртөө барьж, 18-20 сая метр куб агаарыг цэвэрлэдэг.