Иргэдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан баталсан хуваарийн дагуу Мягмар гариг бүр газрын дарга иргэдийг хүлээн авч уулзаж байгаа. Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Мягмар гаригт хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын гол зорилго нь иргэдэд тулгараад буй асуудлыг шийдвэрлэх цаашлаад хэрэгжүүлж болох шинэ санал, санаачлагыг сонсч хамтран ажиллах боломж нөхцөлийн талаар ярилцах юм.