Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээний тухай сургалтад албан хаагчид хамрагдлаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1016 дугаар захирамжийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам”-н сургалт зохион байгуулж Хот байгуулалт, хөгжлийн газрын албан хаагчид хамрагдлаа. Сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Ц.Гантулга удирдан зохион байгуулж Нийслэлд 2019 оны 10 дугаар сарын 02-ноос 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлагаар нийт 375 өрхийн 887 иргэнд (398 хүүхэд, 489 насанд хүрэгсэд) эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө өгч, 46 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж гарсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэн байхгүй хэмээн мэдээлэл өгч өндөржүүлсэн бэлэг байдалд хэрхэн бэлтгэх, бэлэн байх талаар заавар зөвлөмж өгч ажиллалаа.