“Миний сонголт- Нийтийн тээвэр” аяны хүрээнд НХТЕТГ-ын ажилчид Пүрэв гарагийг автомашингүй өдөр болголоо

Нийслэлийн өдрийг угтан Нийтийн тээврийн газраас санаачлан замын түгжрэлийг бууруулах зорилготой “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Уг аяныг дэмжин НХТЕТГазрын нийт албан хаагчид “Пүрэв гараг “-ийг сонгон ажилдаа ирэх буцахдаа нийтийн тээврээр зорчиж эхлээд байна.Энэ аяны хүрээнд тус газрын нийтийн тээврийн цахим картгүй 53 албан хаагчийг UB-Smart Card –тай хамтран карт захиалж олгон сонгосон өдрөөр нийтийн тээврээр зорчих зохион байгуулалтыг хийн ажиллаж байна