Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын А/31 дүгээр тушаалаар байгуулагдсан “Эцэг эхийн зөвлөл”, Бадмаараг ХХК, ахмад архитектор Ц.Хорлоогийн удирддаг Нямжав урлан хамтран Монгол Улсын ирээдүйн эзэд болсон байгууллагын хүүхэд багачуудын дунд “Эх дэлхийгээ хайрлая” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна. Тус уралдаан 7 дах жилдээ уламжлал болон зарлагдаж байгаа ба бүтээлийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 25-нийг дуустал хугацаанд газрын Эцэг эхийн зөвлөлийн гишүүд 3-6 нас, 7-10 нас, 11-14 насны ангиллаар нээлттэй хүлээн авч шалгаруулан 29-ны өдөр уралдааны дүнг танилцуулна. Хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэх, эх дэлхийгээ хайрлах, дотоод ертөнц, хүсэл мөрөөдлийг нь тэдний нүдээр харж урам өгөхөд уралдааны зорилго оршино. Эх дэлхийнхээ, хайртай дотно хүмүүсээ хамгаалах талаар үр хүүхдийнхээ үзэл бодлыг тэдний бүтээлээр дамжуулан олж харах энэхүү санаачилгыг дэмжин хүүхдээрээ зураг зуруулан уралдаанд амжилтай оролцохыг нийт албан хаагчдадаа уриалж байна.
Related Posts
Э.Давааням: Улсын комисс хуулийн дагуу ажилласныг АТГ, прокурор тогтоосон
- admin
- 2017-10-31
- 0
“Бүрэн цутгамал” компанийн ерөнхий захирал Б.Батдэлгэр хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд өлсгөлөн зарлаж буй. Тус компани нь “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг барихаар […]
“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна
- admin
- 2021-05-21
- 0
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу Иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин […]
Д.Жүрмэддорж: Нийслэлийн хэмжээнд 26 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа
- admin
- 2019-09-25
- 0
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлд гурван ээлжээр хичээллэж байгаа төрийн өмчийн сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлж 100 хувь […]