“Мэдээллийн цаг” арга хэмжээг Хот дахин хөгжүүлэх хэлтэс өнөөдөр буюу /2019.11.14/-ний өдөр зохион байгуулж, албан хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл хүргэлээ. Энэ удаад Удирдлагын академийн багш доктор /Ph.D/ Н. Цолмонтуяаг урьж, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт, ярилцлага зохион байгууллаа.
Уг сургалт төрийн албаны үнэт зүйл, төрийн албан хаагчид тавигдах ёс суртахууны шаардлага, төрийн албаны онцлог чанар, харилцааны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр үргэлжилж, шинэлэг хүртээмжтэй мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн төрийн албаны нэр хүнд, мэргэжлээ үнэлэх үнэлэмж, албан харилцаагаар төрийн албан хаагчийн ёс зүй хэмжигдэнэ. Иймд төрд ажиллаж байгаа хүн бүр ёс зүй, ёс суртахуун, эерэг харилцааг эрхэмлэх нь чухал хэмээн онцоллоо.