Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал нар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа, баригдсан барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар барилгын ажлын зөвшөөрөл аваагүй, барилга байгууламжийн загвар зураг батлуулаагүй, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, зөвшөөрөлгүй барилга угсралтын ажлыг эхэлсэн гэх мэт зөрчил илэрч, зөрчилтэй иргэн аж ахуй нэгжид шаардах хуудас хүргүүлж ажиллалаа.