Хан-Уул дүүргийн 4, 8 хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор “Нисэх Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө” батлагдсан байдаг. Тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний авто замын трасст БОАЖЯам-с олгогдсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил, ашиглалтын газар, үл хөдлөх эд хөрөнгө өртөж байна.
Төлөвлөлтийн авто замын трасс болон газар олголт, эд хөрөнгө байрлаж байгаа асуудалтай Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум-Эрдэнэ холбогдох албаны дарга, мэргэжилтнүүдийн хамт газар дээр нь очиж танилцлаа. Одоогоор төлөвлөлтийн авто замын трасс чөлөөлөх асуудлаар газар эзэмшиж, ажиглаж байгаа хуулийн этгээдүүдийн санлыг авах, газар чөлөөлөх асуудлаар сонсох ажиллагаа хийгдэж байгаа болно.
Тус төлөвлөлтийн авто замын бүтээн байгуулалт хийгдсэнээр Улаанбаатар хотын Шинэ төв болох “Яармаг төв”-ын бүтээн байгуулалтын ажил амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм.