Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбараас авах боломжтой боллоо. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6,7 дугаар секторын тасалбарыг онлайнаар борлуулахаар шийдвэрлэжээ.
2019 оны 07 сарын 08,09-ний өдрүүдэд 12:00 цагаас https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар хандан иргэд баяр наадмын тасалбарын төлбөрийг онлайнаар төлж худалдан авах боломжтой юм байна. Харин НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр биечлэн очих иргэдэд тасалбарыг “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулж олгох аж. Ингэснээр нэг хүн олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах бөгөөд онлайнаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахимжуулжээ.