Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны 78 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Эрх шилжүүлэх тухай” тухай А/146 дугаар захирамжийн хүрээнд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 онд ерөнхий боловсрол, их дээд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон нийт, түүх дурсгалын 76 барилгад биет хэмжилт судалгаа хийж гүйцэтгэсэн бөгөөд тус барилгуудад паспортжуулалтын мэргэжлийн дүгнэлт гаргахаар барилгын тооцооны программ болон холбогдох норм дүрэм, стандартуудтай уялдуулан нарийвчилсан судалгаа хийн ажиллаж байна.