Хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах, буулгахтай холбогдсон “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын төслийг Хот байгуулалт, хөгжлийн газраас санаачлан боловсруулж байна.
Тус ажлын хүрээнд эрдэмтэн, судлаач, шинжээч, багш зэрэг мэргэшсэн хүрээнд нийтийн санаа бодлыг тусгах, төсөлд санал авах зорилгоор журмын хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр амжиллтай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэг, зөвөлгөөнд НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Монголын Архитекторуудын эвлэл, МУШУТИС- Барилга, архитектурын сургууль, МУИС-Шинжлэх ухааны сургууль, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ, ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн зэрэг байгууллагаас эрдэмтэн, багш, судлаач, холбогдох салбарын мэргэжилтнүүд оролцож, санал өгч ажиллалаа.