Орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай А/321 дүгээр захирамж гарсан.
Захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орц, гарцыг нээх арга хэмжээг авч ажиллаж байна.
Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд одоо байгаа хашаа, хайсны ашиглалт, өнгө үзэмж, буулгах шаардлагатай эсэх талаар тодорхой хаяг, байршил бүхий мэдээллийг khashaa@mpa.ub.gov.mn хаягаар ирүүлж хамтран ажиллана у.