Хот төлөвлөлтийн хэлтэс 2017 онд

Бодлогын болон захирамжлалын баримт бичгийн хэрэгжилт:

ЗГҮАХ-ийн 2.87 дэх заалт, НЗДҮАХ-ийн 2.5.11,  (2-57) “Дугуйн зам” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хэвтээ ба босоо чиглэлд шинэ дугуйн замын зураг төсөл боловсруулах заалтыг хэрэгжүүлж хотын хөвийн хэсэгт 162,8км Туул Сэлбэ голуудын дагуу хийгдэх 187.4км замын нийтдээ 350,2км унадаг дугуйн замын судалгаа, тохижилтын ажлын загвар зургийг хүлээн авах ажлыг зохион байгуулж ажиллав.

 

Удирдлагаас өгсөн цаг үеийн үүрэг даалгаварын хэрэгжилт:

Улаанбаатар хотын авто  замын сүлжээг нэмэгдүүлэх хааш хаалт авч гудамж нээх, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж газар доор болон газар дээр нэгдсэн авто гарааш барих, тохижилт ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Хотын төвийн хэсэгт буюу “ИХ ТОЙРУУ”-гийн 1113,2га судалгаа төлөвлөлт боловсруулав.

“Шөнийн гэрэлт гудамж” төслийн хүрээнд байршлыг сонгох гудамжны тохижилтын зураглал судалгааг боловсруулав.

Дүрмээр хүлээсэн үүргийн хэрэгжилт

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барих зөвшөөрөл авах тухай иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг нэг цэгийн үйлчилгээгээр хүлээн авч шийдвэрлүүлэх, барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, загвар зураг зөвшилцөх, баталгаажуулах:
д/д Мэргэжлийн зөвлөлийн хурал Нэгдсэн тоо /2017-01 сараас/ ТӨРЛӨӨР
Барилга Тохижилт Хөшөө дурсгалын самбар Зам, гүүр
1 МЗХурлаар орсон жагсаалт 869 701 111 6 51
МЗХурлаар дэмжигдсэн шийдвэр 642 498 96 3 45

2017 оны байдлаар нэгдсэн үйлчилгээний төвөөр нийт 2642 Албан бичиг, өргөдөл гомдол, хүсэлтийг бүртгэн хүлээн авч шийдвэрлэсэн байна. үүнийг төрлөөр нь ангилан үзүүлэхэд:

д/д Иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлтийн төрөл Нэгдсэн төвөөр ирсэн хүсэлт /2017-01 сараас/
1 НИЙТ ТОО 2642
2 Барилга барих хүсэлт /МЗХ/ 869
Барилга барих хүсэлт /боломжгүй хариу өгсөн/ 227
3 Өргөдөл, гомдол 267
4 Загвар зураг батлах 414
5 Албан бичиг 865


Шинээр санаачилж хийсэн ажил, хүрсэн үр дүн:

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаар”–ын дагуу хотын төврүү чигэлсэн хэт нятрал болон агаарын бохирдолыг бууруулж аялал жуулчлал, цэцэрлэгт хүрээлэн соёл, олон нийтийн төвийг хөгжүүлэх боломжийг бий болгох санаачлагатай бүтээлч ажлыг гүйцэтгэв. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 26 28–р хороо Улиастайн зам дагуу “Баатархайрхан” ууланд Зиплайн аялал жуулчлалын цэцэрлэгт хүрээлэн төлөвлөтийн талбай 41,2га
  • Сүхбаатар дүүргийн 16-р хороо “Дамбадаржайлан өндөрлөг, аялал жуулчлалын төв” төлөвлөлтийн талбай 97га
  • Сүхбаатар, Баянзүрх дүүрэг Сэлбэ голын сав газар амралт зугаалгын бүс төлөвлөлтийн талбай 14,7га
  • Баянзүрх дүүргийн 27-р хороо “Салхит уул” амралт зугаалгын бүс төлөвлөлтийн талбай 37,6 га
  • Чингэлтэй хайрхан аялалын цогцолбор /Уулын дугуй болон явган аялал ногоон байгууламж/ 378 га

Эдгээр байршлуудад онцлог төсөл хэрэгжүүлэх суурь судалгаа бэлэн болсон.