Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/265 дугаар “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар нийтийн зориулалттай орон сууцны 43, газар хөдлөлтийн гамшгийн үед иргэдийг нүүлгэн шилжүүлж, түр хоргодох байрны зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн 20 нийт 63 барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ, санал, дүгнэлт гаргаж, паспортжуулах ажлыг холбогдох хууль, дүрэмд нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллаа.
Мөн ашиглагдаж байгаа барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ, санал, дүгнэлт гаргуулах тухай иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн 80 албан бичиг, 5 өргөдөл, гомдол цахимаар хүлээн авч судлаж, хариу өгч шийдвэрлэсэн.