Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад Архив, албан хэрэг хөтлөлтийн EDOC цахим системийг 2015 оны 10 дугаар сараас албан хаагчдын мэдээллийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу оруулж ашиглаж эхэлсэн. Харин 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс нутгийн захиргааны байгууллагууд, албан хаагчид баримт бичиг боловсруулалтын өгөгдөл бүрийг гүйцэд ашиглан баримт бичгийг зохион бүрдүүлэх, хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэх үйл ажиллагаанд тоон технологи нэвтрүүлэх, баримт бичигтэй ажиллах арга хэлбэрийг боловсронгуй болгож, хариуцлага, хяналтын тогтолцоог сайжруулж өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Энэ оны байдлаар нутгийн захиргааны байгууллагуудын дунд Хот байгуулалт, хөгжлийн газар “Баримт бичиг боловсруулалтын тоо”-р тэргүүлж нийт 3731 баримт бичиг боловсруулаад байна.
Эх сурвалж: НЬЮСОНИК ХХК. 2019.12.12