ТЭГШ ХҮРТЭЭМЖ – НАЛУУ ЗАМ

Хот байгуулалт, хөгжлийн газрын “I-UP” мэдээллийн цонхоор Хот байгуулалтын хүртээмжийн төсөл сэдвийн хүрээнд “Налуу зам”–ыг онцлон хийсэн судалгааны ажлыг танилцуулж байна.

Цаашид энэ төслийн хүрээнд үнэр, өнгө, дуу чимээтэй холбоотой бидний анзаардаггүй боловч бүгдэд нөлөөлж байдаг асуудлуудын талаар судалгаа хийж танилцуулах болно.

Налуу замын хүртээмжийн чиглэлээр хийсэн судалгааны үр дүнд хотын төвд 30-аас дээш насжилттай олон нийтийн барилга, байгууламжууд ихэнх нь шаардлага хангадаггүйг онцолж Архитектор, уран бүтээлч нар мөн хуучны барилга байгууламж эзэмшигчдийг нийгмийн хариуцлагын хүрээнд барилга дахь налуу замын хүртээмжийг хангуулахын зэрэгцээ өөрсдийгөө сурталчлан таниулах тал дээр хамтран ажиллахыг уриалж байна.

Танилцуулга бэлтгэхэд хамтран ажилласан “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ, Б.Чулуундолгор танд гүнээ талархаж байна.