Барилгын зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээнүүд төрийн үйлчилгээний нэгдсэн портал e-mongolia.mn -д холбогдлоо

Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилга барих хүсэлт /Архитектур төлөвлөлтийн даалгавар авах/, Загвар зураг батлах, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох зэрэг барилга, байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээнүүд төрийн үйлчилгээний нэгдсэн портал www.e-mongolia.mn -д бүрэн холбогдлоо. Ингэснээр та  өөрийн хүсэлтээ цахимаар илгээж, шийдвэрлэлтийн явцын мэдээллийг шууд харах, хянах боломжтой болж байна.

Түүнчлэн Гүйцэтгэлийн байр зүйн зургийг мэдээллийн санд хүлээн авах, Зурган мэдээллээр үйлчлэх, Архивын лавлагаа, барилга байгууламжийн тэг тэнхлэгийн акт болон барилга байгууламжийг мэдээллийн санд бүртгэж, хаяг дугаар олгох үйлчилгээг www.e-mongolia.mn –д холбогдон авч болно.

Та доорх линкээр орж хүсэлтээ илгээнэ үү.

https://e-mongolia.mn/services/citizen/gov_agency/5e5f562d77cea557734b6bad