Шинэ гүүрэн гарцад нэрийн санал авч дууслаа

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Олимпийн гудамжийг Их Монгол улсын гудамжтай холбосон гүүрэн гарцад /замын цагдаагийн ойролцоох/ нийт 173 иргэнээс 128 нэрийн санал ирүүлсэн байна.
Дээр нэрийн саналыг бусад мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсэн нэрийн саналуудтай нэгтгэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/563 дугаар захирамжаар байгуулагдсан “Гудамж, зам, талбайн нэрийн асуудал эрхэлсэн комисс”-ын хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн нэрийн саналыг Нийслэлийн Засаг даргаар уламжлуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барьж шийдвэрлүүлнэ.