Хот байгуулалт, хөгжлийн газраас явуулж буй Сайн үйлсийн аяны хүрээнд албан хаагчид “Цусаа хандивлах” үйл ажиллагаанд оролцлоо.
Нэг хүний бэлэглэсэн 350-400 грамм цус 3 хүний амийг аврах бөгөөд хүний бие эрүүл чийрэг, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 30 хувь бага байдгийг шинжлэх ухаанаар нотолсон. Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд аливаа эд хөрөнгөөр үнэлэшгүй билээ.