Орон сууцны VII нэгж хорооллын шинэчилсэн төлөвлөлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлнэ.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/768 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 210 га талбайг хамарсан “Орон сууцны VII нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ыг боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулахаар өргөн бариад байна. Одоогийн байдлаар тухайн нутаг дэвсгэрт 7,817 өрхийн 30,476 хүн оршин сууж байгаагаас 70 хувь нь орон сууц, 30 хувь гэр хороололд амьдарч байна. Төлөвлөлтөөр инженерийн дэд бүтцийн хүртээмж, хүн амын нягтралтай уялдуулан 25,293 өрхийн 91,055 хүн амтай байхаар тооцсон бөгөөд 11,059 хүүхдийн сургууль, 6,939 хүүхдийн цэцэрлэг, 19,346 өрхийн орон сууц, 41.1га талбайд тохижилт ногоон байгууламж, 12.3 км авто замын бүтээн байгуулалт хийгдэхээр тусгагдсан. Мөн нэгж хорооллын зарим онцлог үйл ажиллагааг сайжруулах, байршлын давуу талыг хөгжүүлэх, мэдээлэл технологи, шинэ технологийг нутагшуулах туршилт судалгааны төв, ухаалаг бүсийг байгуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлнэ.

Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулж төлөвлөлтийн нутаг дэвсгэрт хамрагдаж байгаа 400 өрхөөс тухайн дүүрэг, хорооны нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүрэлцээ хангаж, тулгамдаж буй асуудлууд, хот төлөвлөлтийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөлтөд тусгуулах саналын талаар судалгаа авч иргэд, олон нийтийн оролцоог хангаж ажилласан. Дээрх хот байгуулалтын баримт бичигт Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар экспертиз хийх орон тооны бус мэргэжлийн экспертүүд томилогдон ажиллаж 2020 оны 1020/2020 дугаартай магадлалын нэгдсэн дүгнэлт гарсан тул тус ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар өргөн бариад байна. 

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар төлөвлөлтийн дагуу хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах, авто замын ашиглалт, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм.