Хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах комисс цахимаар хуралдаж Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг Төрийн шагналт, ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын дурсгал, хүндэтгэлийн самбарыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын орон сууцны 2 дугаар байрны орцны хананд байрлуулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд өргөн барихаар шийдвэрлэлээ.
Тэрбээр 1972 онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1988 онд “Ерөн баатрын дууль”, “Багш” найраглалаараа төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол, 2001 онд Намдагийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.
Түүний тайз дэлгэцийн бүтээлүүд:
- “Гарьд магнай” кино 1983 он
- “Тод магнай” кино 1990 он
Ном уран зохиолууд:
- “Шөнө ургасан цэцэг” 1963
- “Цэргүүд дуулж байна” 1966
- “Миний дуулах ертөнц” 1967
- “Уулын салхи” 1968
- “Ялалт” 1969
- “Нутгийн цэнхэр уулс” 1971
- “Арав дахь хавар” 1972
- “Шүүгээн доторх хот” 1975
- “Түүхийн жуулчин” 1976
- “Дуулганд ургасан цэцэг” 1979
- “Дээрээ нартай дэлхий” 1984
- “Бадарчин байхгүй болсон үлгэр” 1985
- “Сарны доорх хорвоо” 1987
- “Ерөн баатарын дууль” 1989
- “хэрлэнгийн барьяа” роман 1991
- “Амьд явбал нэгийг үзнэ” 1991
- “Би тэнгэрийн харъяат” 1998
- “Шөнө болдоггүй намар” 1999
- “Мартаж болошгүй он жилүүд” 2000
- “Долгионт жилүүдийн туужис” 2001
- “Богдын даншигийн босоо аврага” 2002
- “Дорнын шөнийн нууц буюу хатдын увьдас” 2002
- “Хөшөө ярих цагаар” 2003
- “Хүний явдал, орчлонгийн дэнс” 2005
- “Сэтгэлийн увьдас” 2005