Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх зорилгоор явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 11 сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд зарласан.
Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчдийн нийт 5 баг оролцож уралдааны даалгаварт заасан 10 байршлаас дараах байршлуудад бүтээлүүд ирүүлсэн байна.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг удирдамжийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудаст байршуулж иргэд олон нийтээс саналыг авна. Иргэд, олон нийтээс санал авсны дараа уралдааныг дүгнэх комисс хуралдаж нэгдсэн дүнгээ гаргана.
Явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ын загвар зураг төслийн уралдааны төсөлд явган зорчигчийн хөдөлгөөнийг татах функцтэй, орчин үеийн техник технологийн шийдэлтэй хослуулсан олон шинэлэг бүтээлүүд ирсэн тул ЭНД ДАРЖ өөрт таалагдсан бүтээлдээ саналаа өгнө үү.