Манай газраас 2019 оны бүтээлч ажлын хүрээнд налуу замгүй, хүртээмжгүй барилга байгууламжийн судалгааг хийсэн. Судалгаагаар 559 засаг захиргаа, сургууль цэцэрлэг, соёл урлагийн зориулалттай барилгууд налуу замгүй байгаа нь өнөөгийн их хотын иргэдэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хүртээмжийн чанар хангагдахгүй байна.
Бид энэхүү судалгааны хүрээнд эхний ээлжинд хийх Төв шуудан, Соёлын төв өргөө, Ерөнхий боловсролын Нэгдүгээр дунд сургуулийн барилгуудад налуу замын зураглал боловсруулан тухайн барилгуудын эзэмшигч нарт хүргүүлсэн.
Энэхүү ажлын хүрээнд “Төв шуудан”-гийн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол шуудан” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХК, “Монголын цахилгаан холбоо” ХК хүртээмжийн төслийг дэмжин налуу замаа стандартын шаардлага хангуулан хийж байгаад бидний зүгээс баяртай байна.
Хүртээмжийн чанараа сайжруулан налуу замаа стандарт хангуулан хийх ажлыг мэргэжлийн байгууллагын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлье.
Untitled