Лодонгийн Түдэвийн нэрэмжит гудамж нэршүүллээ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх 262 м авто замыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаар тогтоолоор ЛОДОНГИЙН ТҮДЭВИЙН ГУДАМЖ гэж нэршүүллээ. Уг гудамжийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүргийн дагуу авто машингүй гудамж болгож, тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөж байна.