Барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгч нарт хүргэх сэрэмжлүүлэг:

Цаг уур, орчны шинжилгээний байгууллагын мэдээгээр 2020 оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд хүчтэй шороон шуурга шуурч, гамшгийн болон аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй анхааруулж байна.

Иймд барилга байгууламжийн захиалагч, гүйцэтгэгчид хүчтэй салхи шуурганд нурж болзошгүй барилгын түр хашаа, саравч, дээврийн хучлагыг хуурч, нурах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бэхлэж засварлах ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх, галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.