Мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан мэргэжлийн төлөвлөлт байдаг харин түүнийг хэрэгжүүлэх, хот байгуулалт, бүтээн байгуулалтад хөрөнгө, санхүүгийн асуудал зайлшгүй тулгардаг. Тус хууль батлагдсанаар Нийслэлийн санхүү, эдийн засгийн боломжууд нэмэгдэх бөгөөд тэр хэрээр хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдэх боломжууд бий болно.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж хуралд оролцсон гишүүд 67.7 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг дараах линкээр орж авна уу. http://forum.parliament.mn/projects/11151