НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ 12 ДУГААР ХУРАЛДААНААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 12 дугаар хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын дагуу Стандартын шаардлага хангаагүй иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга угсралтын талбайн түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах, зохих арга хэмжээ авч зөрчлийг арилгуулах, барилгын хашааг нэн даруй албадан буулгах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн тус газраас Сонгино-Хайрхан дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 4, Багануур дүүрэгт 1, Багахангай дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 3 албан хаагч тус тус ажиллаж байна.