НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААС “МОНГОЛ НААДАМ” ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ДЭМЖИВ.

“Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоогийн байдал болон хэтийн төлөвийн судалгаанд тулгуурлан хийж  2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэв.  

“Монголын уламжлалт баяр наадмыг нэг  дор зохион байгуулах, олон улсад сурталчлах, цаашлаад 2030 онд олон улсын спортын наадам зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийслэлийн иргэдийн амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршино” гэж Газрын дарга Ц.Тулга Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд онцлов.