Газрын даргын 2020 оны А/13 дугаар тушаалаар баталсан эргүүл хийх хуваарийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр байршилд өдөр бүр 8 хүний бүрэлдэхүүнтэй 2 ээлжээр эргүүлийн ажлыг тогтмол хийж байна.
Эргүүлд гарахын өмнө бүх албан хаагчид шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх талаар гарсан холбогдох эрхзүйн актууд, өгсөн заавар зөвлөмжтэй бүрэн танилцаж, эргүүлийн тэмдэг, ажлын үнэмлэх, хувийн бэлтгэлийг /маск, бээлий, гар аритгагч, резинэн бээлий гм/ хангаж ажиллаж байна.
Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан “ШИНЭ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАХ АЛБАН ХААГЧДЫН ЗААВАР”-ын дагуу нийт 2800 зөвлөмжийг тарааж доорхи ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
- “КОРОНАВИРУСТ (КОВИД-19) ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” зөвлөмж 1200, “ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ” зөвлөмж 1600, нийт 2800 ширхэг зөвлөмжийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад танилцуулж тарааж өгөв.
- Зөвлөмж тарааж, зөвлөгөө өгсөн үйлчилгээний газрууд, иргэдийн тоог тухай бүр тэмдэглэл хөтлөж ажиллав.
- Томоохон зах худалдааны төв буюу “ЭКО ЗАХ”, “МИНИЙ ЗАХ”, “НАТУР ХУДАЛДААНЫ ТӨВ” зэрэг газруудад нэгдсэн халдваргүйжүүлэлт, ариутгал хийгдсэн байсан, цэвэрлэгээ үйлчилгээг ариутгалын бодисоор цэвэрлэж байхыг зөвлөв.
Иргэд үйлчилгээний газрууд болон иргэд амны хаалтны хүрэлцээ муу байгаа талаар уламжлахыг хүслээ.