Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийг үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 16-24-ний өдрүүдэд тус газрын үйл ажиллагаатай танилцаж, хяналт шалгалт хийлээ.
Ажлын хэсгийн ахлагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Баяраа, ажлын хэсгийн гишүүнээр Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г.Ганхүү, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч Ш.Уранчимэг, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Мөнхбаяр, Төрийн захиргааны газрын мэргэжилтэн Б.Амарзаяа, Төрийн захиргааны газрын мэргэжилтэн Ж.Энхсайхан, ажлын хэсгийн нарийн бичгээр Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Н.Цогтбаяр нар ажиллав.
Ажлын хэсэг нь Чиг үүргийн шинжилгээ хийсэн эсэх, албан тушаалын тодорхойлолт боловсруулсан ажлын явц, үр дүн, батлагдсан бүтэц орон тоо, түүний мөрдөлт, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолын хэрэгжилт, томилгоо хийсэн байдал, байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний уялдсан байдал зэрэгтэй танилцан зөвлөгөө заавар өгөв.