Нийслэлийн Онцгой комиссын даргын баталсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас коронавирусын халдварын үеийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах хуваарийн дагуу Сүхбаатар дүүргийн 11-20 дугаар хорооны 8 өрхийн эрүүл мэндийн төвд өдөр бүр 8 албан хаагч ажиллаж байна.
Хуваарийн дагуу өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа албан хаагчид
- эмийн багц савлах,
- компьютерт бүртгэл хийх,
- утсаар дуудлага хүлээн авч хариулах,
- өрхийн эмнэлгийн лого бүхий наалт бэлтгэж наах,
- утсаар өвдсөн хүмүүсийн биеийн байдлыг асууж тодруулах,
айлуудаар эмийн багц хүргэх ажилд унаагаар үйлчлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна.