Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон Азийн зургаан орны орон сууцны байгууллагын төлөөллүүд оролцож байна.
“Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж үг хэлж, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “ Улаанбаатар хотын хөгжлийн явц” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.