НЗД-ын 2017 оны А/228 дугаар захирамжаар Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээллийн менежментийн системийн үйл ажиллагааг шинэчлэх сайжруулах 761,0 сая.төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх тухай батлагдсаны дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
- Багц-1-т шалгарсан Монмэп ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2017/29 дугаартай “Хот байгуулалтын мэдээллийн сангийн програм хангамж, мэдээллийн менежментийн системийн үйл ажиллагааг сайжруулах ажлын гэрээ”-г байгуулж програм хангамжийг бүрэн хүлээн авсан. Мөн ArcGIS програм хангамжийн ахисан түвшиний сургалтыг хэлтсийн 10 албан хаагчдад 09 дүгээр сарын 05-12 өдрүүдэд зохион байгуулж гарын авлагаар хангах ажлыг гэрээний хугацаанд бүрэн дуусгав.
- Багц-2-т шалгарсан Голден хоул ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2017/30 дугаартай “Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын гэрээ”-г байгуулж тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанаас 17 хоног хэтрүүлэн хүлээлгэн өгснийг үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна.
- Газрын даргын 2017 оны А/52 дугаартай тушаалаар “Тоног төхөөрөмж, програм хангамж хүлээн авах комисс байгуулах тухай” баталж, ХБМХ/01, ХБМХ/02 дугаартай актуудаар бүрэн хүлээн авсан.
- Газрын даргын 2017 оны А/65 дугаартай тушаалаар 2017 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар бий болсон 644 490 000 төгрөгийн, 93 467 000 төгрөгийн хөрөнгийг байгууллагын данс бүртгэлд тус тус авсан.
- “Хот байгуулалтын мэдээллийн сангийн тоног төхөөрөмж, програм хангамж нийлүүлэх” 2 багц ажил бүрэн дууссан тул мэдээллийн санг интернэт орчинд гаргахаар мэдээллийн сангийн нэгдсэн стандарттай холбогдон ажиллаж байна.
Дээрх ажлуудын хүрээнд албан ёсны эрхтэй ArcGIS ENTERPRISE SERVER 10.5 болон бусад програм хангамжуудыг худалдан авч сервер, тоног төхөөрөмжинд суулгаснаар “Хот байгуулалтын дундын мэдээллийн сан”-д дүн шинжилгээ хийхэд хялбар болох, нийслэлийн байгууллагуудад дундын мэдээллийг цахим хуудсаар дамжуулахад саадгүй болсон ба одоогоор нийслэл, дүүргийн хил, хорооны зааг, 2030 оны төлөвлөлтийн архитектур орон зайн бүсчлэл, дахин төлөвлөлт хийгдэх байршлуудыг ил тод нээлттэй байршуулаад байна. Мөн Хот байгуулалтын мэдээллийн сангийн сервер тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлсэнээр албан хаагчдын ХБММС-д хандах хурдыг нэмэгдүүлсэн, хот байгуулалтын мэдээ, мэдээллийн хадгалалтын аюулгүй байдал, учирч болзошгүй гадны халдлагаас хамгаалах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.