Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, хотын төлөвлөлтийн үйл ажиллагаанд техникийн дэмжлэг үзүүлэх, хүлэмжийн хийн ялгаралтгүй, ногоон хот болгох асуудлаар Дэлхийн банкны зөвлөх CAPSUS хөрөнгө оруулалтын компанитай Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга, Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, ахлах мэргэжилтэн Г.Дарханчулуун нар албан уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар тус компанийн төслийн зохицуулагч Carmer Valdez, Эрчим хүч барилгын асуудал хариуцсан зөвлөх Ricardo Ochoa Sosa “Уур амьсгалд тохирсон ухаалаг хот төлөвлөлт”, Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц болон Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн талаар мэдээлэл солилцож цаашид хамтран ажиллахаар боллоо.