Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монгол Улсын Их сургууль хамтран “Хотын хөгжлийн форум-2019”-ийг өнөөдөр зохион байгуулж байгаа бөгөөд Япон улсын Газар, зам тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлалын яам, Хятадын Гадаад хамтын ажиллагаа, найрамдлын нийгэмлэг, Хятадын Нийгмийн ухааны академи, Монгол улсын их сургууль, Тоёо их сургууль, Мейсей их сургуулийн профессор төлөөлөгчид зэрэг албаны хүмүүс илтгэл тавьж хотын хөгжлийн тухай хэлэлцэж байна.
Тус форум нь “Хотын газар бүсийн тэлэлт, хүн амын өсөлттэй холбоотой хүндрэл бэрхшээлүүд”, “Улс бүрийн хотын хөгжилд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд” дэд сэдвүүдийн дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Улаанбаатар хотын хөгжлийн замнал” сэдвээр илтгэл тавьж оролцож байна.