Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ууганбаяр мягмар гариг бүр хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзан санал бодлыг нь сонсон үйл ажиллагаандаа тусгахаар ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Ишиг-Уул” ХХК-ийн менежер Г.Юмжирдулам, “Хамтын шийдэл” төрийн бус байгууллагын төлөөлөл Г.Энхбаяр нарыг хүлээн авч уулзлаа.