Үндэсний мод тарих өдрийн арга хэмжээнд нэгдлээ

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт “тэмдэглэдэг” Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнгөрөгч бямба гаригт тохиолоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ес дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү өдрөөр хаврын мод тарих арга хэмжээг эхлүүлж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын Сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газрын хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байгууллагын нэрэмжит төгөлийн орчны цэвэрлэгээ, усалгаа хийж бүх нийтээр мод тарих өдөрт нэгдлээ.