Сонгинохайрхан дүүргийн 1-12 дугаар хорооны Засаг даргын ажлын албанд ажиллаа

Нийслэлийн Засаг даргын 2017 оны “Хуваарь батлах тухай” А/918 дугаар захирамжийг хэрэгжүүлж төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчилах, нийслэлээс хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд олон нийтэд мэдээлэх, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 1-12 дугаар хороонд тус газрын нэгжийн дарга нар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажиллав.

Ажлын уулзалтыг Хороодын Засаг даргын байранд Хорооны Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, Улсын бүртгэгч, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн болон хэсгийн ахлагч нарын төлөөллийг оролцуулж ажиллав. Хороодын Засаг дарга болон холбогдох ажилтан албан хаагчдаас нийслэлийн Засаг даргын санаачилсан ажлыг талархан хүлээн авч тус газартай хамтран ажиллахад таатай байгааг илэрхийлж хороонд хорооны талаарх товч танилцуулга, өнгөрсөн онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон тулгамдаж байгаа асуудлууд, цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон болно.

Тус газрын удирдлага болон хэлтсийн дарга нар Сонгинохайрхан дүүргийн 1-12 дугаар хороонд ажиллахад байгууллагаас нэгдсэн зорилго, чиг үүргийг гаргаж хороодтой хамтран ажиллах жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж ажиллах, хороодоос иргэдээс гаргасан санал хүсэлтийг тухай бүр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэж 15 хоног тутамд эргэн мэдээлж байх, хөрөнгө оруулалт шаардлагатай ажил үйлчилгээний хувьд сар бүрийн илтгэх хуудсаар НЗДТГ-т мэдээлж зохих шийдвэрийг гаргуулж ажиллахаар төлөвлөн ажиллав.

Манай байгууллагын баг Хороодтой хамтран ажиллахад “Зураглалд тэмдэглэгдсэн санал бүрийг ажил болгохын төлөө хамтран ажиллах” гэсэн үндсэн зорилгыг дэвшүүлсэн болно.

Хороодод хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тус хорооны Засаг даргад илгээсэн захидалыг гардуулав.
  • Нийслэлийн хэмжээнд 2017 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаарх товч танилцуулгыг хийж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 1 жилийн ажлын танилцуулга, нийслэл нэг жилд: “Зөв эхлэл, сайн гараа” сэтгүүл, “Хот нийтийн аж ахуйн онцлох 225 ажил” номтой танилцаж иргэдэд мэдээллийг хүргэж ажиллахыг хүсэж хүлээлгэн өглөө
  • Мөн ирэх жилүүдэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиргачийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж тус хороонд 2018 онд улсын болон нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн 670,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 100 хүүхдийн цэцэрлэг, мөн нийтийн бие засах газрыг барьж байгуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж ажиллахыг уриалав. Холбогдох хөтөлбөр, үндсэн чиглэлийг хорооны Засаг даргад өгөв
  • Мөн цаашид тус хорооны иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулахад шаардагдах хорооны болон иргэдийн саналыг авах, үүнийг хэрэгжүүлэхэд хэрхэн хамтран ажиллах, мэргэжлийн байгууллагын зүгээс тус хорооны нутаг дэвсгэрт ямар төлөвлөлтүүд хийгдсэн, хаана ямар зориулалтын барилга байгууламж төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдах зэрэг мэдээллээр хангаж ажиллах талаар харилцан мэдээлэл солилцов.
  • Байгууллагын үндсэн чиг үүргийн талаар товч танилцууллаа.