НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ 12 ДУГААР ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН АЖЛЫН МЭДЭЭ

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 12 дугаар хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын дагуу Стандартын шаардлага хангаагүй иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга угсралтын талбайн түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах, зохих арга хэмжээ авч зөрчлийг арилгуулах, барилгын хашааг нэн даруй албадан буулгах ажлыг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаагаар зохион байгуулан ажиллаж байна.

АЖЛЫН ЗУРГАН МЭДЭЭ Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн н.Цэцгээгийн эзэмшлийн “Диамонд” зочид буудлын стандартын бус хашааг буулгав.

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Мөнгөн Торх ХХК-ийн барилгын түр хашааны зөрчлийг арилгав.

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан Трейд ХХК-ийн түр хашааг стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр албадан буулгаж байна.

Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Их тэнгэрийн аманд Буянт намир ХХК, Еврохаус ХХК газар эзэмшил илүү хашаалсан хэсгийг чөлөөлөв.

БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эм Ти Эс ХХК-ийн барилгын түр хашааг стандарт хангаагүй учир албадан буулгаж байна.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хамтын шийдэл” ХХК түр хашаагаа стандартын шаардлагад нийцүүлсэн барьж байна.

Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 850 хүний суудалтай соёлын ордны барилга.